Компани

Монхорус Интернэйшнл ХХК-ын мэргэжилтнүүд FG Wilson генератор худалдан авахад хэрэглэч танд бүхий л тал дээр тусална. Манай генераторын мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тохирсон зөв генераторыг санал болгох болно.

Улаанбаатар хотод төв салбар маань байрлаж Монголын орны хэмжээнд сервис үйлчилгээ хийх юм. Бид зөвхөн сайн чанарын дизель генератор, газ генератор нийлүүлэхээс гадна мэргэжлийн зөвөлгөө, мэргэжлийн хэмжээнд техникийн дэмжлэг үзүүлнэ.

Монхорус Интернэйшнл ХХК FG Wilson генераторуудтай хамааралтай бүхий л үйлчилгээг санал болгодог бөгөөд үүнд шинж чанарын тодорхойлолт, суурилуулалтаас эхлээд FG Wilson генераторын оргиналь сэлбэг, худалдааны дараах засвар үйлчилгээ хүртэлх бүгд орно.

Бид онцгой шаардлагатай тохиолдолд өөрсдийн бүтээгдэхүүнээ уулзалт хийн санал болгодог. Анхан шатны шийдлээс авхуулаад суурилуулалт, туршилт тохируулга хүртлэх бүхий л үйлчилгээг хийдэг . Мөн бид хэрэглэчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн техникийн шийдлийг гаргаж үйлчилдэг.

Дизель генераторын мэргэжилтнүүдээс бүрдсэн манай баг танд шаардлагатай эрчим хүчний хэрэглээгээ хангах баталгаа болж тусламж зөвөлгөө өгөх, хэзээ хэрэгтэй цагт тань туслах болно.

FG Wilson

1966 онд Хойд Ирландын Белфаст хотод байгуулагдсан FG Wilson [Катерпиллар (Хойд Ирланд) ХХК-ны барааны нэр, өмнө нь FG Wilson (Инженеринг) ХХК гэдгээрээ танигдсан] нь дэлхийн томоохон генератор үйлдвэрлэгчийн нэг бөгөөд Хойд Ирланд, Бразил, Хятад, Энэтхэг болон Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэлээ явуулдаг. FG Wilson нь ур чадварлага, гарамгай инженерүүдийн урт удаан түүхтэй бөгөөд FG Wilson-ын үйлдвэрлэлийн баг, инженер техникийн ажилчид нь шинийг  нэвтрүүлдэг, зах зээлд тэргүүлдэг уламжлалаа үргэлжлүүлэн ажилласаар байна. 

FG Wilson-ны талаар дэлгэрэнгүй